Saturday, April 21, 2007

Архайнгай аймгийн Хойд бүсийн оюутны холбооны лого


Архангай аймгийн Хойд бүсийн оюутан залуучуудын холбоо

Товч танилцуулга
2006 оны 10 сарын 23-ны өдөр Ж,Цэрэннадмид, Ж.Эрдэнэтогтох нарын санаачлагаар байгуулагдсан. Уг нутгийн харьяат болон уугуул оюутан залуусын эрх ашгийг хамгаалах, хөгжүүлэх зорилго бүхий ашгийн бус, төрийн бус, гишүүддээ үйлчилдэг байгууллага юм, Холбооны эрхэм зорилго
Холбоо нь Архангай аймгийн Хойд бүсийн сумдын харьяат болон тус нутагт элэгтэй хүмүүсийг эгнээндээ нэгтгэж эх орон төрөлх Архангай аймаг, Хойд бүсийн сумдын хөгжил дэвшилд бодит хувь нэмэр оруулахуйц урлаг, спорт, шинжлэх ухааны чадварлаг боловсон хүчинг төлөвшүүлэх, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах явдлыг эрхэм зорилго болгоно.
Зорилтууд
1,Холбоо нь гишүүдийнхээ дунд эрдэм шинжилгээ, урлаг, спорт, соёлын олон талт арга хэмжээг зохион байгуулах, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, шинэ ажил үүсгэн хөгжүүлэхэд нь туслалцаа үзүүлэх
2,Аймаг, сумдын удирдлага, Хойд бүсийн сумдын дунд сургуулиуд, тэдгээрийн сурагчдын зөвлөл, Улаанбаатар хот, Цэцэрлэг хот, Дархан хот, Эрдэнэт хот дах нутгийн зөвлөл зэрэг байгууллагатай нягт хамтран ажиллах
3,Одоо, ирээдүй, өнгөрсөн үеийн залгамж чанарыг хөгжүүлэх, тэдний холбоо, харилцааг дээшлүүлэх
4,Төрийн, төрийн бус болон бусад бүхий л хэлбэрийн байгуулага, хувь хүмүүстэй хамтран ажиллах
5,Холбооны зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон хуулиар хориглоогүй бусад үйл ажиллагаа
Бүтэц зохион байгуулалт, хяналтын тогтолцоо
Холбоо нь дарга, удирдах зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх удирдлага, зөвлөх гишүүд, гишүүд дэмжигчдээс бүрдэнэ.
Одоо тус холбооны даргаар Ж,Цэрэннадмид, гүйцэтгэх зөвлөлийн даргаар П,Хосбаяр, хяналтын хорооны даргаар Ж. Эрдэнэтогтох нар ажиллаж байна.